ЭКО Констракшн ХХК нь үндэсний бүтээн байгуулагч хамт олон.
Нийт 6,000 орчим айлын орон сууцыг барьж бүрэн хүлээлгэн өглөө
“Эко констракшн” ХХК нь 2002 онд байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл барилгын салбарт тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж Монгол улсын эдийн засаг, барилга угсралт, бүтээн байгуулалтын хөгжилд өөрийн бодитой хувь нэмэр оруулан ажиллаж байна. Манай компани нь 700 гаруй монгол ажиллагсад, 200 гаруй туслан гүйцэтгэх иргэд, аж ахуй нэгжтэй хамтран үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 50 гаруй мэргэшсэн инженер
техникийн ажилтан болон 400 гаруй барилгын мэргэшсэн ажилтан, сантехник, холбоо, цахилгаан гэх мэт төрөл бүрийн мэргэжлийн зөвлөх болон тэргүүлэх зэргийн инженерүүдээс бүрдсэн Дотоод хяналтын алба, Үйлдвэрлэлийн алба зэрэг 25 алба хэсэг бүхий ажиллах хүчний суурь бааз дээр түшиглэн үйл ажиллагаагаа явуулж байна. Үндсэний бүтээн байгуулагч манай хамт олон нийслэл хотынхоо оршин суугчдад, бага дунд
орлоготой иргэддээ зориулж нйит 6000 орчим айлын орон сууцыг барьж бүрэн хүлээлгэн өгөөд байгаа бөгөөд бидний хэрэгжүүлж буй томоохон төсөл болох “Deluxe Marshall village” хотхоны KING TOWER Apartment зэрэг бүтээн байгуулалтын үйл ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.
Ерөнхий захирлын мэндчилгээ
“Эко констракшн” ХХК нь 2002 онд байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл барилгын салбарт тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж Монгол улсын эдийн засаг, барилга угсралт, бүтээн байгуулалтын хөгжилд өөрийн бодитой хувь нэмэр оруулан ажиллаж байна.
Манай компани нь 700 гаруй монгол ажиллагсад, 200 гаруй туслан гүйцэтгэх иргэд, аж ахуй нэгжтэй хамтран үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 50 гаруй мэргэшсэн инженер техникийн ажилтан болон 400 гаруй барилгын мэргэшсэн ажилтан, сантехник, холбоо, цахилгаан гэх мэт төрөл бүрийн мэргэжлийн зөвлөх болон тэргүүлэх зэргийн инженерүүдээс бүрдсэн Дотоод хяналтын алба, Үйлдвэрлэлийн алба зэрэг 25 алба хэсэг бүхий ажиллах хүчний суурь бааз дээр түшиглэн үйл ажиллагаагаа явуулж байна.
“Эко констракшн” ХХКомпани нь Монголын топ 100 аж ахуйн нэгжээр энэ жил 4 дэхь удаагаа дахин шалгарч амжилтаа бататгалаа. “Эко интернэшнл” групп Монголын боловсролын салбарыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулж
‘’Монгол Билиг Оюун’’ цогцолбор сургууль маш амжилттай үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2019 онд Олон улсын Кембриджийн сургалтын эрхийг бүх түвшинд авч, улс, нийслэл, дүүргийн уралдаан, тэмцээн олимпиадуудад амжилттай оролцон, тэргүүн байруудыг эзэлж, сургуулийнхаа нэр хүндийг өндөр өргөж яваад маш баяртай байна.
2020 онд маш их бүтээн байгуулалт, олон ажлын байр, олон зуун залуусыг сургаж дадлагажуулах гэх мэт нөр их ажил биднийг угтаж байгаа. “Эко интернэшнл” группын хамт олон энэхүү их ажлын өмнө өвдөг сөхрөхгүйгээр зүтгэж, мятрашгүй хөдөлмөр, урам зоригтойгоор ард нь гарч, цаашид амжилт бүтээл дүүрэн ажиллана гэдэгт итгэлтэй байна.
ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ
С.НЯМДАВАА