"Өнөр бүл" төвийн хүүхдүүдэд 10 сая төгрөгийг хандивлалаа
Үндэсний томоохон бүтээн байгуулагч "Эко констракшн" ХХК-ийн 1000 гаруй ажилтнууд, хамт олон нэгдэж, Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн МУ-ын хүүхэд гэр бүл хөгжлийн ‘’Өнөр бүл’’ төвийн хүүхдүүдэд 10 сая төгрөгийг хандивлаж, тус төвийн захирал М.Өлзийчимэгт гардуулан өглөө.
Өнгөрсөн 06 сарын 8-ын өдөр Баянзүрх дүүргийн XVI хороонд байрлах “Өнөр бүл” хүүхдийн асрамжийн газарт гал гарсан билээ. “Өнөр бүл” асрамжийн газар 2-18 насны 190 гаруй хүүхэд амьдардаг бөгөөд гал гарсан хэсэгт 78 нь байрлаж байсны 17 хүүхдийг утаажилтын бүсээс гаргаж, есийг нь яаралтай түргэн тусламжаар эмнэлэгт хүргэн, нийт 78 хүүхдэд эмнэлгийн анхан шатны иж бүрэн тусламж үзүүлэн, хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлээд байгаа юм.